ta hen negnii ineemsegleh shaltgaan ni...
Wednesday, May 1, 2013
сарнайн баглаа хийж хайртай хүмүүсдээ гэнэтийн бэлэг барьцгаая бүсгүйчүүд ээ
Сарнай цэцгэн баглаа
Сарнай цэцгэн баглаа хийх зааврийг орууллаа.
Орц:
өндөг-6н ширхэг
масло- 200г
гурил-220г
элсэн чихэр-200г
ургамлийн тос-60г
сүү-60г
ванилин сахар-1уут ( 8г) Vanilin Zucker
Хөөлгөгч-1үүт ( 15г ) Back Pulver (Baking powder)
Цэцгэн баглаа хийхэд таньд хэрэгтэй зүйлс:
1. Хөөсөнцөр- бөөрөнхийлж бэлдсэн байх хэрэгтэй, хэрвээ хөөсөнцөр байхгүй бол атар талх, цэцгийн хөрс зэргийг орлуулж болно
2. Цэцгийн суурь, хөөсөнцөрийнхөө тойргийн хэмжээнээс хамаарч саваа сонгоно. Хөөсөнцөрийн 1/3 нь савлуугаа орж байж тогтвортой байна
3. Цэцэгнийхээ өнгөнд тохирсон тууз
4. Тортний хошуу, крэмний уут, аягатай тортны хэв, доор н дэвсэх цаас
5. Шүдний чигчлүүр
Баглаагаа хийх гээд бүх зүйлээ бэлдсэн байгаа байдал
6н ширхэг өндөгөө элсэн чихэртэйгээ хамт сайтар хутгана. миксэрний хурдаа хурдан дээр н тохируулна
нилээн хөөсөртөл нь миксэрдээд тасалгааны хэмд байлгасан масло бага багаар нэмэнэ.
Шигшиж бэлдсэн гурилан дээрээ хөөлгөгч, ванилин сахар 2 оо нэмэж холино, гурилаа бага багаар өндөгөн дээрээ нэмээд бага хурдаар миксэрдэнэ.
Ургамлийн тос болон сүүгээ хийнэ.
Зуухаа 170-170градуст халаагаад хэвэндээ цааснуудаа дэвсэж бэлдэнэ.
Бэлэн болсон зуурмагаа хоолний халбагаар таслан авч хэвэндээ хийнэ, нэг халбага хийхэд хангалттай хөөнө.
Халааж бэлдсэн зуухандаа кэксээ хийж 170-180градуст 20-25мин жигнэнэ.
Бэлэн болсон кэксээ бага зэрэг хөргөөд чиглүүрээр хөөсөнцөр дээрээ нэг нэгээр нь тогтооно.
нэг хөөсөнцөр дээр 35-39ширхэг аягатай кэкс орно
Кэксэн дээрээ сарнайн дүрс гаргана. Крэм нь Таты гээд сүүн крэм. Крэмээ 10-15 минут тасралтгүй их хурдаар миксэрдээд өтгөрүүлнэ. Бэлэн болсон крэмэндээ өнгө оруулаад хүссэн өнгөөрөө чимэглэж болно.
Бэлэн болсон баглаа маань нэг иймэрхүү харагдаж байна.
Энэ аргаар ямар л бол ямар баглаа цэцгийг хүссэн өнгө загвараараа хийж болно. Дараах зургуудийг загвар болгон орууллаа. Та бүхэнд амжилт хүсье!
No comments:
Post a Comment
Newer Post
Older Post
Home
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment