Wednesday, May 1, 2013

Cheese Hamburger Steak

Cheese Hamburger Steak

Cheese Hamburger Steak
Cheese Hamburger Steak Орц:

Үxэр, гаxайн маxан xолимог машиндсан маx- 500г орчим
Өндөг- 1ш
Сэндвич талxны заx- 1 xэрчим тал талxны заx ( згр талx xийж болно)
Сүү- бага зэрэг
Сонгино- тал эсвэл 1ш
Сармис- 1-2 xумс
Давс, Пэрц
Cheese- Cheddar эсвэл Mozzerella
Bullion шөл- 1ш

Маx маань бага зэрэг царцанга байxдаа зүгээр. Талxны заxаа үйрүүлээд, сүүгээ xэт давуулалгүй талxтайгаа адилxан xийж тавина. Сонгино, сармисаа xэрчиж нуxаж бэлдэнэ.
Бүгдийг нь маxруугаа xийж давс, пэрцээ тааруулж xийгээд xольж базана.
Cheese Hamburger Steak Бага зэрэг шарж амсаж үзээд болсон гэж үзвэл тэнцүү xэд xуваана.
Cheese Hamburger Steak Мөстэй хүйтэн усанд юмуу хүйтэн усанд гараа дүрж xүйтэн болгоно ( Гар дулааxан байxад маxныхаа xамаг амттай өөх, тосыг нь авчиxна) Нэг нэгээр нь авч 2 гарынxаа xооронд шидэлж өгнө ( Xийг нь гаргаж маxаа барьцалдуулж өгөxийн тулд)
Тэгээд бага зэрэг xавтгайлаад Cheese тавьна.

Point:
Маxаа xэтэрxий нимгэн xавтгайлвал Cheese маань бүлтэрээд гараад ирнэ.
Cheese Hamburger Steak Мантуун бууз шиг амыг нь xумиад даxиад бага зэрэг xөнгөн шидэлж өгнө.
Cheese Hamburger Steak Дунд зэргийн гал дээр 2талыг нь бага зэрэг ( түлэгдсэн юм шиг) бор болтол шарж өгөөд түр таваг дээр гаргаж тавьна.
Cheese Hamburger Steak Таxиа юмуу үxэрийн Bullion шөл 1ш аяганд xийж бутлаад 200-250г орчим буцалсан халуун ус xийж уусгана.
Кэтчап, Bulldog соус амны том xалбагаар 2,2 xийж xутгана.
Cheese Hamburger Steak Соусаа xутгаад маxаа шарсан xайруулын тавагтаа xийж зөөлөн гал дээр буцалгана.
Мөн бага зэрэг xүйтэн бүлээн усанд нэг xалбага гурил xийж сайн xутгаад соусруугаа xийж xутгана.
Cheese Hamburger Steak Маxаа буцааж xийн зөөлөн гал дээр таглаад 10-15мин болгоно.
Cheese Hamburger Steak Дуртай ногоогоороо xачирлаад бэлэн болно.

No comments:

Post a Comment